он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Байгууллагын чиг үүрэг

 

Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрмэнд заасны дагуу тус үндэсний төв нь дараах чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд:

  1. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх;

  2. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хөтлөх, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох, автотээврийн хэрэгслийн талаарх мэдээллийн сан, бүртгэлийн сүлжээ байгуулах, мэдээллээр хангах;

  3. Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах;

  4. Улс хооронд, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах үйлчилгээг нийтийн зорчигч тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх;

  5. Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах;

  6. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох;

  7. Улс, олон улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх;

  8. Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох ажлыг зохион байгуулах;

  9. Төрийн захиалгат ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

  10. Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг судлан, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах, дүгнэлтийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумын Засаг даргад хүргүүлэх


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.