он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Техникийн хяналтын үйл ажиллагаа

 
Автотээврийн үндэсний төв Улаанбаатар хот, 21 аймагт 25 суурин төв болон зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 24 автомашинаар техникийн хяналтын үзлэгийг тогтмол хийж байна. 2016 оны 2-р сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 28607, үүнээс: утаагаар 86, өнгө үзэмж 155, тоормос 182, жолоо 290, гэрлийн тохиргоо 220, дуу чимээ 2 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.

Техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг.

Автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодис, тортогийн хэмжээ, урд, хойт болон зогсоолын тоормосны идэвхжил, урьд тэнхлэгийн тохиргоо, урьд гэрлийн чадал, тусгалын тохиргоог хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлдог.

Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн 3 төв ажлын өдөр 8-20, амралтын өдөр 9-19 цагуудад байнга ажиллаж байгаа ба өдөрт 1000-1500, жилд 350-500 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.