он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Тээвэр зохицуулалт

 
Автотээврийн үндэсний төв улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг эрхэлж байгаа ба 2015 он гарснаар 52 аж ахуйн нэгж, байгууллага улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 930 тээврийн хэрэгслээр, улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээг 101 аж ахуйн нэгж, байгууллага 4443 тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна.

ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТ

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 42 ААНБ-тай гэрээ байгуулан 67 чиглэлд 944 тээврийн хэрэгсэл, 1300 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Хот хоорондын зорчигч урсгал 2015 оны хагас жилийн байдлаар нийт 991,2 мянган зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн рейсийн тоо  2015 оны хагас жилийн байдлаар 28,699  байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт явж буй тээврийн хэрэгслийг  төрлөөр нь авч үзвэл: том оврын тээврийн хэрэгсэл 45%, дунд овор 15%, бага оврын тээврийн хэрэгсэл 18%, суудлын тээврийн хэрэгсэл 22%-г тус тус эзлэж байна.

ШУУДАН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай бодлогын хүрээнд шуудан тээврийн үйлчилгээг 2013 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагад шилжүүлэн, мэдээ тайланг 7 хоног тутамд албан тоотоор авч, бүртгэлээр хяналт тавин ажиллаж байна.
Шуудан тээвэрлэлтийн мэдээг өдөр тутмаар, чиглэл бүрээр тээсэн богцын тоо, жингээр нь тус холбооноос хүлээн авч, нэгдсэн дүнгээр нь сар бүрээр нэгтгэн гаргаж байна.
Хот хоорондын шуудан явалтын тоо 2015 оны хагас жилийн байдлаар  6994 байгаа нь өмнөх оны мөн үеэс 11,0%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Хот хоорондын шуудан богцын тоо 2015 оны хагас жилийн байдлаар 19115 байгаа нь өмнөх оны мөн үеэс 20,0%-иар өссөн үзүүлэлттэй байна
Хот хоорондын шуудан жингийн хэмжээ 2015 оны хагас жилийн байдлаар 139,1 тн байгаа нь өмнөх оны мөн үеэс 9,0%-иар өссөн үзүүлэлттэй байна.

ЖУУЛЧИН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 2015 оны хагас жилийн байдлаар 92 аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулан тэдгээрийн тээврийн хэрэгслүүдэд АТХУБайцаагчаар дүгнэлт гаргуулан 620 тээврийн хэрэгсэлд Жуулчин наалт /TOURIST/, 610 жолоочид жуулчин таних тэмдэг олгоод байна.

Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт гарган гэрээ байгуулсан ААНБ өмнөх оноос 37%-иар, АТХУБайцаагчаар дүгнэлт гаргуулан Жуулчин наалт /TOURIST/ авсан тээврийн хэрэгсэл өмнөх оноос 22%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 10 чиглэлд 121 ААНБ-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулан 4267 хүнд даацын тээврийн хэрэгсэлтэйгээр  гүйцэтгэж байна.
Авто замаар нээлттэй 11 аймгийн хилийн боомтын мэдээг өдөр бүр өөрийн тээвэр зохицуулагчаас авч, тайланг мөн өөрийн тээвэр зохицуулагч болон Хил хамгаалах ерөнхий газраас сар, улирал бүр тогтмол статистик мэдээ хүлээн авч ажиллаж байна.
Улс хооронд 2015 оны хагас жилийн байдлаар 8,185.2 мян.тн ачаа тээвэрлэгдсэн үзүүлэлттэй байна.

Хилийн боомтоор нэвтэрсэн барааны эзлэх хувийг 2015 оны хагас жилийн байдлаар авч үзвэл импортын бараа 517,3 мян.тн нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 21,0%-иар, экспортын бүтээгдэхүүн 7,667,9 мян.тн тээвэрлэгдсэн үзүүлэлттэй байна.

Экспортын голлох бүтээгдэхүүнүүд 2015 оны хагас жилийн байдлаар газрын тос 493,3 мян.тн тээвэрлэсэн нь өмнөх оноос 20,0%-иар, зэсийн баяжмал 386,4 мян.тн тээвэрлэсэн нь 27,0%-иар тус тус өссөн бол нүүрс 6,0 сая.тн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 29,0%-иар, төмрийн хүдэр 651,0 мян.тн тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ

Улс хоорондын зорчигчдын байнгын тээвэрлэлтээр үйлчлүүлсэн зорчигч 2015 оны хагас жилийн байдлаар 78,9 мянган зорчигч байгаа нь өмнөх оны мөн үеэс 5,0%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Замын-Үүд-Эрээн хот хооронд 2015 оны хагас жилийн байдлаар  тээвэрлэсэн зорчигчдын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад АТҮТ-ийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зорчигч 19712 байгаа нь 17,0%-иар, “Дэлгэрэх тээх” ХХК-ний тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зорчигч 19175 байгаа нь 16,0%-иар, “Юань Шүнь” ХХК-ний тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зорчигч 11947 байгаа нь 10,0%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Замын-Үүд сум (МУ) – Бээжин хот (БНХАУ) чиглэлд улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлт гүйцэтгэж буй Жиу Лун Сян Хө ХХК нь 2015 оны хагас жилийн байдлаар 8056 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. График 17,18-с харахад Бээжин, Хөх хотын чиглэлд 2014 оноос зорчигч урсгал нь эрс нэмэгдсэн байна. Учир нь 2012, 2013 онуудад тус чиглэлүүдэд туршилтын хугацаанд аялал жуулчлалаар явуулж байгаад 2014 оноос тээвэрлэгчтэй гэрээ байгуулан тээвэрлэлт гүйцэтгэж байна.
Замын-Үүд сум (МУ) – Хөх хот (БНХАУ) чиглэлд улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлт гүйцэтгэж буй “Юань Шүнь” ХХК нь 2015 оны хагас жилийн байдлаар 3057 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар-Улаан-Үүд хооронд 2015 оны хагас жилийн байдлаар тээвэрлэсэн зорчигчдын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад  “Нью жуулчин турс” /МУ/ 32,0%-иар, “Восток” /ОХУ/ 0,5%-иар, “Зэлтэрийн зам” /МУ/ 69,0%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Өлгий сум (МУ) – Караганда хот (БНКазУ) чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээ явуулж буй “АБИ” ХХК /БНКазУ/ 2015 оны хагас жилийн байдлаар 975 зорчигч тээвэрлэсэн байна.

Аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах том оврын автобусын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.