он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Авто үйлчилгээ

 
Автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ, засвар хийх, хадгалах, тосолгооны болон ашиглалтын бусад материал худалдах, цэнэглэх, сэлбэг хэрэгсэл худалдах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг авто үйлчилгээ гэх бөгөөд автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд буюу хувь хүмүүсийг авто үйлчилгээний байгууллага гэж нэрлэнэ.

Зорилго:
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн нэг системд оруулж, стандартад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд оршино.

Эрх зүйн орчин:

  • СХҮТ-ийн даргын “Авто үйлчилгээ-Ангилал, ерөнхий шаардлага” MNS5025:2001 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Уг стандартыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.
  • Автотээврийн тухай хуулинд 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж авто үйлчилгээний байгууллагуудын эрх, үүрэг, шаардлагыг Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 192-т тодорхой тусгаж өгсөн.
  • Зам, тээвэр ,барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128 тоот тушаалаар “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам” батлагдсан. Энэхүү журмын зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийн техиник ашиглалттай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг авто үйлчилгээний байгууллага автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ангилал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Монгол улс дахь авто үйлчилгээний байгууллагууд
Монгол улсад нийт 1970 орчим авто үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага болон иргэд байна.

Нийслэлд:

- хамгийн их - хамгийн бага

Орон нутагт:

- хамгийн их - хамгийн бага

Бид цаашид авто үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын баталгаат тогтолцоог бий болгох, авто үйлчилгээний байгууллагын мэргэжилтэй ажилтны чадавхийг нэмэгдүүлэх, дахин сургалтанд хамруулах, авто үйлчилгээний цахим мэдээллийн санг бий болгох, авто үйлчилгээний байгууллагыг ангилах, цаашид журмыг шинэчлэх, чанарын баталгаат сэлбэг хэрэгслийг хэрэглэгчдэд хүргэх нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.