он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Та үүнийг мэдэх үү?

 

AAR (Automatic Air Recirculation) – БМВ маркийн автомашины бүхээг дотор хортой хий бий болоход агаарын дахин сэлгэлт хийх сэнс автоматаар залгагдах тєхєєрємж.

ABC (Active Body Control)– Мерседес-Бенц маркийн автомашины амортизаторын хєшүүн байдал ба автомашины хамгийн доод цэгээс замын хавтгай хүртлэх єндрийг тохируулдаг идэвхжүүлсэн хяналт.

ABS (Anti –lock Braking System)- тоормослох үед дугуй зуурахаас сэргийлэх тєхєєрємж юм.

ACD (Active Center Differential) – Асфальт, чулуун, цастай зам гэсэн 3 ажилбар бүхий тохируулгатай Мицубиши маркийн автомашины тэнхлэг хоорондын дифференциал юм.

ADB-X (Automatic Differential Brake) – Тоормослох үед хий эргэж байгаа дугуйн эргэлтийг автоматаар сааруулах электрон тєхєєрємж DSC (Dynamic Stability Control) -ийн иж бүрдэлд ордог.

ASC+T (Automatic Stability Control +Traction) - Хєтлєх дугуй хий эргэхийг зогсоох, чиглүүлэх тогтворжуулах систем.

ASR (Anti Slip Regulation) – Автомашин хүчээ авч хурдлахад хєтлєх дугуйн хий эргэхийг сааруулагч. Ихэнх автомашинуудад ESP-ийн иж бүрдэлд ордог.

AWC (All Wheel Control) – Бїх дугуй нь хєтлєдєг Мицубиши маркийн автомашинуудын дугуйн эргэлтийн момент, тоормослолт, гїїшин холбооны хєшїїн чанар ба жолооны хүрдэн дээрх хүч зэргийг хянах иж бүрэн тєхєєрємж юм.

AYC (Active Yaw Control) –Автомашин чиглэлээ єєрчилж эргэх үед баруун болон зүүн дугуйнуудын эргэлтийг тохируулж эргэлтийн моментийг хуваарилах Мицубиши маркийн автомашины дифференциал юм.

BA (Brake Assist) – Автомашины гэнэтийн зогсолтын үед тоормосны системийн даралтыг нэмж жолоочид туслах тєхєєрємж Мерседес-Бенц автомашинд BAS систем гэж нэрлэгддэг.

CBC (Cornering Brake Control) – Автомашины чиглэлээ єєрчилж эргэх үйлдэл хийхэд тоормосны хүчийг хуваарилах систем юм.

CBS (Condition Based Service) - БМВ маркийн автомашины гэмтлийг оношлох ба түлхүүрт суулгасан электрон тєхєєрємжинд гэмтлийн тухай мэдээллийг хадгалдаг.

DAC (Downhill Assist Control) - Уулын замд уруудах їед хурдыг тогтоосон хэмжээнд баригч ( чигээрээ явахад 5-7 км/ц, ухрахад 3-5 км/ц-аас хэтрэхгүй)

DRC (Dynamic Ride Control) – Замын нєхцлєєс хамааруулан Ауди маркийн автомашины амортизаторын үзүүлэлтийг єєрчлєх механик тєхєєрємж.

DSC (Dynamic Stability Control) – Олон нийтэд ESP гэж нэрлэгдэх системийн БМВ пүүсийн томъёолол. Аюултай нєхцєл байдал илрэхэд автомашиныг хэрэгтэй замналаар явуулахын тулд хєдєлгүүрийн эргэлтийг сааруулж, дугуйнуудын аль нэгийг эсвэл хосоор нь зогсоох боломжийг олгодог хяналт.

DSG (Direct Shift Gearbox) - Автомашины хїчин чадлыг сааруулахгүйгээр хурдны хайрцгийн араа солилтыг хангах хос дискэн холбоо бүхий Ауди маркийн автомашины роботжуулсан хурдны хайрцаг юм.

ESP (Electronic Stability Program) - Аюултай нєхцєл байдалд хунгартай эсвэл эвдрэлтэй замыг туулахын тулд зүтгэх ба тоормосны удирдлагыг єєртєє авч, тогтворжуулдаг систем юм.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.