он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл

 

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, бичиг баримт

1. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан 2 талт хэлэлцээр болон Зам, тээврийн сайдын баталсан маршрутын дагуу тээвэрлэлт гүйцэтгэнэ.
2. Тухайн маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх албан хүсэлтийг Автотээврийн үндэсний төвд ирүүлнэ.
3. Албан бичигт доорх бичиг баримтыг хавсаргасан байна.

Үүнд:

3.1. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.2. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны танилцуулга;
3.3. Удирдах болон инженер, техникийн ажилтны анкет, мэргэжлийн дипломын хуулбар;
3.4. Тээвэрлэлтийн маршрут, чиглэлийг тодорхойлсон зураг, түүнийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар;
3.5. Ачаа илгээгч, эсхүл хүлээн авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ;
3.6. MNS 4598:2011. Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагыг хангасан байх;
3.7. MNS 6278:2011. Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлагыг хангасан байх;
3.8. Тээврийн хэрэгсэл бүр дээр Автотээврийн Хяналтын Улсын Байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
3.9. Тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
3.10. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар;
3.11. Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах зориулалтын засвар, үйлчилгээний байгууламж, тээвэрлэлтийг гүйцэтгэх жолооч, бусад ажилчдыг байршуулах зориулалт бүхий өөрийн, эсхүл түрээсийн байртай эсэх талаарх танилцуулга /холбогдох баримтын хамт/;
3.12. Авто зам ашиглах гэрээ эсхүл батлагдсан маршрутын дагуу шороон замаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тээвэрлэлтээс хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;
3.13. Шаардлагатай бол тээвэрлэлт гүйцэтгэхэд гадаадаас авах ажиллах хүчний тоо, эрх бүхий байгууллагаас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.14 Тээврийн хэрэгсэл бүр дээр байршил тогтоох төхөөрөмж суурилуулж, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системд холбогдсон байх

 

Жич: Холбогдох бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6744




Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.