“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-ын “ЦОГТЦЭЦИЙ САЛБАР” нээлтээ хийлээ
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь улсын хэмжээнд нийт 26 салбартай бөгөөд өнөөдөр /2017.03.17/ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шинэ салбараа нээлээ.
“Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн анги” томилон ажиллаж байна
Аливаа гамшиг ослын аюулыг хохирол багатай даван туулах нь гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, ах ахуй нэгж байгууллагын удирдлага, иргэд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас ихээхэн хамаардаг. Үүнтэй холбоотой Автотээврийн үндэсний төвөөс “Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн анги” томилон үйл ажиллагаа явуулж байна.
“Автотээврийн менежментийг сайжруулах жил” хэлэлцүүлэг, хийж хэрэгжүүлэх ажлууд
Автотээврийн үндэсний төв нь 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бус байгууллагуудтайгаа хамтран 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тус ажлын хүрээнд:
Гашуун-Сухайт чиглэлийн ачаа тээвэр “Хоногийн нэгдсэн график” -тай болно
Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудтай “Хоногийн нэгдсэн график”-ийн талаар уулзалт хийж санал солилцсон юм. Автотээврийн үндэсний төвийн зүгээс Гашуун-Сухайт чиглэлийн ачаа тээвэрлэлтийг графикт оруулах зохицуулалтыг хийж эхлээд байгаа бөгөөд энэ асуудлаар Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас тодрууллаа.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байгаа юм байна. Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигдсэн байх юм.