1900-1234 info@transdep.mn

Тээвэрчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос санаачлан Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, "Монголын даатгагчдын холбоо" ТББ-тай хамтран тээвэрлэгч жолооч нарын дунд "Тээвэрчдийн хууль, эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалтыг үй шаттайгаар зохион байгууллаа.

"АВТОТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгийн загвар зохиох уралдаан зарлаж байна

Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулж буй "АВТОТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгийн загвар зохиох шагналт уралдаанд тус цол тэмдгийн загварыг мэрэгжлийн өндөр түвшинд хийж, загвар дизайны өвөрмөц шийдэл, дахин давтагдашгүй бүтээлээ ирүүлэхийг эрхэм дизайнерууд та бүхэнд уриалж байна.

Хот хоорондын зарим чиглэлд автотээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа /2016.11.18/

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 92 дугаар тушаалаар дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Шуурхай мэдээ (11-р сарын 18-ны өдрийн 17:30 цагийн байдлаар)

Цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг хүсье.

Шуурхай мэдээ

Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэжилж байна. Эрхэм зорчигч та замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.