“АТҮТ” ТӨҮГ-ын захирал Н.Пунцаг: Хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг бүрэн барагдуулахад Автотээврийн үндэсний төв онцгой анхаарч ажиллана
БНХАУ-ын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 04-ний өдөр Жанчхүүгийн даваанаас 20 км-т Бээжин – Замын-Үүд чиглэлийн улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээтэй Хятадын талын Жиу Лун Сян Хө ХХК-ийн автобус шатсан осол гарсан билээ. Тус ослын талаар Автотээврийн үндэсний төвийн захирал Н.Пунцагаас тодрууллаа.
“БНХАУ-ЫН ТЯНЬЖИН БООМТ – МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТ – ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ” ЧИГЛЭЛИЙН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ТУРШИЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын анхны ачаа тээврийн цуваа 2016 оны 8 дугаар сарын 13-ны өглөө Алтанбулаг боомтоор орж ирлээ.
Гурван улсыг холбосон эдийн засгийн гүүр нээгдлээ
Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын Төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан.
Автотээврийн Vндэсний Төв - Мэндчилгээ
Хүчит бөхчүүд нь тэнгэр алдлан дэвж, хурдан хүлгүүд нь шандас мэдэн хурдалж, эрхий мэргэн харваачид нь цэц юугаа сорьсон дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!
Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын чиглэлд нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчилнэ
Автотээврийн үндэсний төвөөс баяр наадмын өдрүүдэд хөдөө, орон нутгаас нийслэл хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Нэмэлт тээврийн хэрэгслийн хуваариар 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал үндсэн 1287, нэмэлтээр 152, нийт 1439 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.