1900-1234 info@transdep.mn

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АВТОБУУДАЛ, ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВИЙН ШАВ ТАВИЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 онд баталсан Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогод тусгагдсан “Тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангасан, өрсөлдөх чадвар бүхий аюулгүй, ая тухтай зорчигч тээврийн үйлчилгээг хөгжүүлэх” зорилтын хүрээнд Говь-Алтай аймгийн төвд Монгол Улсын MNS 6300:2011 стандартын шаардлага хангасан зорчигч тээврийн автобуудлын барилгын шавыг энэ сарын 27-ны өдөр тавилаа.

БУРГАСТАЙ БООМТООР ТӨМРИЙН ХҮДЭР ЭКСПОРТОЛНО

Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу "Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах" тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээлээ. Боомт нээсэнтэй холбогдон БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгалаа.

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020.04.11, 12-ны амралтын өдрүүдэд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн 5 жил зогсонги байдалтай байсан бөгөөд Б.Энх-Амгалан сайд өнгөрсөн 2019 онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлж чадсанаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөх боломж бүрдсэн юм.

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16.2-т Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тунхагласан байдаг бол үндсэн хуулийн энэхүү заалтыг хангах үйл ажиллагааны нэг нь тохирлын үнэлгээний ажил үйлчилгээ юм.

Мэдээ

Дэлхийн олон оронд шинэ төрлийн коронавирус /COVID-19/ халдварт өвчин тархаж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 2 сар гаруй хугацаанд Засгийн газар болон Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэн Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.