1900-1234 info@transdep.mn

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна. Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай автовокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн зарлагчаар сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн газраас даатгалын компаниудтайгаа хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс зорчигч урсгал нэмэгдэж байгаа хот хоорондын зарим чиглэлүүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн /2020.01.27/ 10 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байна.

ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ - АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2020 оныг “Хариуцлагатай - Аюулгүй тээврийн жил” хэмээн зарласан бөгөөд үйлдвэрийн газраас үе шаттай, олон ажлуудыг төлөвлөн, зохион байгуулж байна.

“САХИЛГА ХАРИУЦЛАГА-ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ

Зам, тээврийн салбар 2020 оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлажээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлах тухай А/01 тушаалыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ нар Автотээврийн үндэсний төвийн нийт ажилтан, албан хаагчдад танилцуулж, үүрэг чиглэл өглөө.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.