1900-1234 info@transdep.mn

ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ - АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2020 оныг “Хариуцлагатай - Аюулгүй тээврийн жил” хэмээн зарласан бөгөөд үйлдвэрийн газраас үе шаттай, олон ажлуудыг төлөвлөн, зохион байгуулж байна.

“САХИЛГА ХАРИУЦЛАГА-ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ

Зам, тээврийн салбар 2020 оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлажээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлах тухай А/01 тушаалыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ нар Автотээврийн үндэсний төвийн нийт ажилтан, албан хаагчдад танилцуулж, үүрэг чиглэл өглөө.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн

ЗАРЛАЛ

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтанд хамрагдах тул 2019 оны 12-р сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэл хотын салбарууд ажиллахгүй болсныг мэдэгдье

МОНГОЛ ТЭЭВЭРЧИД ГУРАВДАГЧ УЛС ОРНУУД РУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ

ЗТХЯ-наас “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах үүргийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хариуцуулсан бөгөөд Улаан-Үд (ОХУ) хотоос, Улаанбаатар (Монгол Улс) болон Бээжин (БНХАУ) хотуудаар дамжин Тяньжин боомт (БНХАУ) 2250 км автозамаар тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Азийн автозамын АН-3 сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэхэд төмөр замаар 11000 км-ыг 14 хоног, хойд тэнгисийн замаар 13500 км-ыг 35 хоног, өмнөд тэнгисийн замаар 20700 км-ыг 49 хоног туулдаг бол АН-3 коридороор 10 хоногийн хугацаанд туулах боломжтой тул тээвэрлэлтийн зардал, хугацааг хэмнэсэн хамгийн дөт, эдийн засгийн ач холбогдолтой тээврийн сүлжээ хэмээн тооцогддог.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.