1900-1234 info@transdep.mn

АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны ажлын төлөвлөгөөнд Автотээврийн салбарт шинээр боловсруулах 3, шинэчлэн засварлах 1 стандарт тусгагдсаны дагуу авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон холбогдох газрууд доорх стандартуудын төсөлд саналаа ирүүлнэ үү.

С.БАТБОЛД: МОНГОЛ ТЭЭВЭРЧИД 15 УЛСАД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн нөхөж, автотээврийн салбарт ямар бодлого баримталж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЬ ОНОШЛОГООНД ТЭНЦЭЭГҮЙ БОЛ ДАХИН ХАМРАГДАХ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байгаа судалгаа байдаг. Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2018 оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас 20345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ. Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн ослын улмаас нас барагсдын 78, хүнд гэмтэгсдийн 72 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд 2012 онд 100.0 мянган хүнд ногдох зам, тээврийн ослоос үүдэлтэй нас баралт 21 байсан бол 2018 онд 16.9 болж буурсан хэдий ч Европын орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр байна.

СЭЛЭНГЭ АЙМГААС УЛААН-ҮД ХҮРТЭЛ ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЛЭЭ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААР ОЛГОЛТ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛНО  

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.