ГЭРЭГЭ КИОСК-ООС АВАХ АВТОТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД НЭМЭГДЛЭЭ
Хэдийгээр төрийн үйлчилгээ үзүүлдэг "Нэг цэгийн үйлчилгээ" бий болсон ч иргэд очиж үйлчлүүлэх болохоор, заавал банканд төлбөрөө төлдөг байсан. Энэ систем нэвтэрснээр иргэдийн эргэж буцан, олон явж байгаа процессыг цэгцэлж буй хэрэг юм. Өнөөдрийн байдлаар 20 орчим байрлалд 50 КИОСК машин үйлчилгээ үзүүлж байна.
Б.ГҮРСОРОНЗОН: АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЖОЛООЧИЙН АЖИЛ, АМРАЛТЫН ДЭГЛЭМИЙГ ЧАНД МӨРДҮҮЛНЭ
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос “Шөнийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай” тушаал мөрдөгдөж эхэлснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэлтэд оролцож байна.
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайдын “Улсын үзлэг зохион байгуулах төв комиссийн бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” захирамжаар Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны 4-р улиралд багтаан улсын хэмжээнд салбар тус бүр зохион байгуулж байна.