1900-1234 info@transdep.mn

АТҮТ: ЗҮҮН БУЮУ ЗҮҮН УРД ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ –аас орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа бөгөөд өнөөдөр /2019.05.15/-ны 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг АТҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тухайлбал Зүүн урд чиглэлд буюу Дорноговь, Замын үүд, Говьсүмбэр, Бор-Өндөр чиглэлд 26 м/сек-ын хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул тус чиглэлийн зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. Тус чиглэлийг зорих иргэд жолооч нар замын нөхцөл сайжиртал ЗАМД гарахгүй байхыг анхаарна уу!!!

ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ ЗОРИУЛСАН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед нийгэм, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг уялдуулан аяллын нэр төрөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, жуулчдын авто тээврийн хэрэгслээр аяллын хөтөлбөрийн дагуу зорчих, үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангахад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жуулчин тээврийн менежмент, үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдний хариуцлага, аюулгүй ажиллагаа, хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц АВТОТЭЭВРИЙН ТӨВ-үүдийг Архангай, Хэнтий, Дорноговь зэрэг аймгуудад ашиглалтад оруулж, стандартын шаардлага хангасан орчинд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс Завхан аймагт шинээр баригдах Авто вокзал, оношлогооны төвийн барилгын шавыг тавьлаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХӨЛ ХОРИО ТОГТООВ

Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн дарааллан нас барсан. Эл явдлыг тарваган тахал өвчнөөр хүн нас барсан байж болзошгүй гэж үзэж, цээрийн дэглэм тогтоолоо.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.