ЖОЛООЧ ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалж, ашиглалтын хугацаандаа автотээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангаж, замын хөдөлгөөнд оролцож байна уу? Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн 3 төвд “Жолооч та өвөлд бэлэн үү” өдөрлөгийг зохион байгуулж, тээврийн хэрэгслүүдэд компьютер оношлогоо хийж, хөдөлгүүрийн тосны чанар, хөргөлтийн шингэний хөлдөх хэм, тоормосны шингэн дэх усны хувь зэргийг нэмэлтээр шалгаж, мэргэшсэн инженерүүд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ТОХИРЛЫН БАТАЛГАА ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд тохирлын үнэлгээ хийлгэж, баталгаажуулалт хийлгэж эхэллээ
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БҮТЭН ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ
Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Тус үйлдвэрийн газраас хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, тээврийн үйлчилгээг зохион байгуулах зорилгоор 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, энэ онд 5 зорилтын хүрээнд нийт 162 ажил төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн талаар захирал П.Дэлгэрнаран хурлын үеэр онцоллоо.
ТӨРИЙН ӨМЧИТ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН НИЙТ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, УДИРДЛАГЫН БАГ ХАМТ ОЛОНД БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН АЖИЛ ҮЙЛСЭД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРНА
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээврийн замд нүүрсний тээврийн хүнд даацын автомашины урт дараалал үүсэж, жолооч нар олон хоногоор дугаарлаж, хүнд нөхцөлд ажиллаж байсан юм. Тэгвэл Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд нүүрс тээвэрлэлтийн дараалал багассанаас гадна жолооч нар эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж эхэллээ.