АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хурал энэ оны 11 дүгээр сарын 20-21-нд Унгар Улсын Будапешт хотод амжилттай зохион байгуулагджээ. Хуралдааныг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чаба Балог нар удирдав. Энэхүү хуралдааны хүрээнд Автотээврээр олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж байна.
МОНГОЛ, ХЯТАД УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны ээлжит уулзалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгууллаа. Тус уулзалтад Монголын талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан тэргүүтэй албаныхан, БНХАУ-ын талаас ШУӨЗО-ны Зам,харилцаа, тээврийн танхимын дэд дарга, автотээврийн удирдах газрын намын хорооны дарга Лью Пин тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
П.ДЭЛГЭРНАРАН: УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ШААРДАХ ЧУХАЛ АЖЛУУДЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
Автотээврийн үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Техникийн хяналтын үзлэгийн 3 төвийг Стандарт, хэмжил зүйн газраас автотээврийн болон авто үйлчилгээний байгууллагуудыг баталгаажуулах чиглэлээр итгэмжилсэн билээ. Автотээврийн салбарт анх удаа итгэмжлэгдсэн тус мэргэжлийн байгууллага нь Монгол Улсын хууль дүрэм, журам, стандартад нийцүүлж, автотээврийн салбарын хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах хууль эрх зүйн орчноо ийнхүү бүрдүүлээд байна. Энэхүү ажлыг мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл гарган гүйцэтгэсэн дээрх төвүүдийн ажилтан, албан хаагчдад тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран болон удиридлагууд “Итгэмжлэлийн гэрчилгээ”-г хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ.