АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ИЖ БҮРЭН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АНХНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ИТГЭМЖЛЭГДЭВ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь иж бүрэн тохирлын үнэлгээ хийх анхны мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдэж Стандарт, хэмжилзүйн газраас өнөөдөр итгэмжлэлээ гардаж авлаа.
ОСОЛ ЗӨРЧИЛ УДАА ДАРАА ГАРГАСАН "АРВИН ШАР ЗАМ ХОРШОО"-НЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ
Автотээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зам, тээврийн осол, зөрчил гаргасаар байгаа хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч "Арвин шар зам хоршоо"-ны тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс зогсоожээ. Энэхүү шийдвэрийг "Арвин шар зам хоршоо"-ноос эсэргүүцэж, АТҮТ-ийн ажлын байранд дайран орж, албан хаагчдыг хэл амаар доромжлон зүй бус харьцаж, шаардлага биелүүлэхээс татгалзан эсэргүүцэл үзүүлсэн байна.
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
Тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход авто тээврийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ -аас “АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ
Нарантуул ОУХТ-өөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа Ертөнц тур ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, Автобус тав ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгино хайрхан зорчигч тээврийн төвөөс /драгон төв/, Буманзамт ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сум, Багахангай дүүргийн чиглэлийг чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэнд гаргахаар өөрчлөн шилжүүлэхээр шийдвэрлээд байна.