АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ОЛОН УЛСЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТЭРЛЭЭ
Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хороо” -ны 2018 оны 10 дугаар сарын 22 ны хуралдаанаар АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ /ТӨҮГ/-ийн нийслэл дэх Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 3 төвийг “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020 - 2013” стандартын шаардлагыг хангасан байна гэж үзэж итгэмжлэхээр шийдвэрлэлээ.
#АТҮТ ТӨҮГ-ЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-25 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаарлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
ОРОН НУТГИЙН АВТОЗАМЫН 27 ПОСТЫГ ТУСГАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ТОНОГЛОЛОО
Улсын хэмжээнд жилд дунджаар зам тээврийн ослын улмаас 500 орчим хүн амь насаа алддаг бөгөөд эдгээрийн 78 хувь нь орон нутгийн замд гарсан харамсалтай тоо баримт бий. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замын хяналтын 27 цэг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө. Үүнд ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч, камер, иж бүрэн компьютер, хурд хэмжигч, суурин гэрлэн дохио зэрэг техник хэрэгслүүд багтсан байна.
ХУРД 40/50 КМ/ЦАГ АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас аж ахуй нэгж байгууллагуудын дотоодын хяналтыг сайжруулах, нүүрс тээврийн замд гарч буй авто осол, зөрчлийг бууруулах зорилгоор “Баян зам” тээвэрчдийн холбоотой хамтран “Хурд 40/50 км/цаг-Аюулгүй тээвэр” аяныг зохион байгуулжээ.
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомтын чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Энержи ресурс” ХХК, , “Тавантолгой” ХК болон “Гашуунсухайт авто зам” ХХК-тай хамтран ажиллах гурвалсан гэрээг өнөөдөр байгууллаа.