1900-1234 info@transdep.mn

Он гарсаар хот хоорондын зорчигч тээвэрт 2 сая гаруй зорчигч үйлчлүүлжээ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 3-р улирлын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа төвийн нийт ажилтан, албан хаагчдаа оролцуулан зохион байгууллаа. Мөн ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг танилцуулж, ажилтны цалин хөлс, тэтгэвэр урамшууллын талаар мэдээ мэдээлэл өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар зөвлөлдлөө.

ОРОН НУТГИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ТӨВҮҮДИЙГ СТАНДАРТЫН ДАГУУ БАРЬЖ БАЙГУУЛНА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор автобуудлын үйлчилгээний цогцолборын төлөв байдал, зорчигч тээврийн автобуудлын стандарт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнууд уулзаж ярилцлаа. Уулзалтад тус үйлдвэрийн газрын удирдлагууд болон Архангай, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Төв Дорноговь аймгийн автотээврийн төвийн дарга нар болон Баянзүрх зорчигч тээврийн төв, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар оролцлоо.

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Автотээвэрчдийн ахмадын хороонд бүртгэлтэй ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ДОХИО: ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Өнөө шөнө Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш Говь-Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орно. Өнөө маргаашдаа баруун аймгууудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27,28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хээсгээр хур тунадас, нойтон цас орж, цасана шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.