ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУГААРААР ТУХАЙН ӨМЧЛӨГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ
Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. www.transdep.mn цахим сайт дах онлайн үйлчилгээ цэсний тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгах цонхонд тээврийн хэрэгслийн арлын дугаар болон гэрчилгээний дугаараар тухайн өмчлөгчийн мэдээллийг шалгах боломжтой болсныг мэдэгдэж байна.
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙНХЭН ӨВӨЛД БЭЛЭН
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Бид өвөлд бэлэн” өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт “Хараацайн жигүүр” ХХК-ийн байранд зохион байгууллаа. Энэ үеэр манай сонины сурвалжлах баг хамт явж өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан эсэхийг сурвалжилсан юм.
ТЭЭВЭРЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮД ӨВӨЛД БЭЛЭН БАЙНА
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.Улс, хот хоорондын 73 ААН-ын 970 гаруй тээврийн хэрэгслийн 1100 мэргэшсэн жолооч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд зорчигч, үйлчлүүлэгч нарт тав тухтай аюулгүй тээврийн хэрэгсэл, дадлага туршлагатай жолооч нараар үйлчлэх, өөр өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй туршлагаа солилцон 2018-2019 оны өвлийн тээвэрлэлтэнд бэлэн болсноо ийнхүү харууллаа.
ШУУРХАЙ МЭДЭЭ: ХОЙД ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ХААЛАА
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнөөдрийн /2018.09.20/ 17:00 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл хугацаанд Дархан-Сэлэнгэ чиглэлд гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
ШУУРХАЙ МЭДЭЭ: Цаг агаарын онцгой нөхцөлд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна
Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Үүнд: Хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна.