1900-1234 info@transdep.mn

ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ИРГЭДИЙН АВТОМАШИНЫГ ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

“МОН-30” ЭКО АВТОБУСЫГ ХУГАЦААНДАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХИЙГ САНУУЛЛАА

“Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-өөс байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг үйлдвэрлэж нийлүүлэх, саналыг ЗТХ-ийн сайдад хүргүүлсний дагуу 2018 оны 05 сарын 02-ны өдрийн Засгийн газрын тогтоол батлагдаж гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээнд заагдсан хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар нь очиж ажиллан гүйцэтгэл үр дүнтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

ХОТ ХООРОНДЫН 71 ЧИГЛЭЛД ДУНДАЖААР 5000 ОРЧИМ ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА  

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон орон нутагт 23 салбар төвөөр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төвөөр нийт 22 чиглэлд өдөрт дунджаар 2500 хүн, Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвөөр 49 чиглэлд өдөрт дунджаар 4500-5000 хүн зорчдог.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.