ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.Тус уулзалтаар 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд үйлчилгээндээ анхаарч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний жишиг тарифт багтаан зохицуулалт хийжээ
Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг.
Аминаас үнэтэй цаг хугацаа байдаггүй юм
Ингэж хэлэхийг хүсч, бусдын өмнөөс бухимдаж, басхүү сэтгэлгүй жолоочийн худал үгэнд эмзэглэх бодол ойрын хэдэн өдөр сэтгэлээс гарсангүй. Учир нь оюутан сурагчдын зуны амралт дуусаж, орон нутгаас нийслэлийг зорих замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаа энэ цагт “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг Авто тээврийн үндэсний төв энэ сарын 13-наас эхлэн хэрэгжүүлж байгаа. Есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх нэгдсэн арга хэмжээ орон нутгийн замд есөн цэгт хэрэгжих юм билээ. 2018 он гарсаар Монгол улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна.
АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧИД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, НМХГ-ын Агаарын хэлтэс хамтран “Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол” сэдэвт сургалтыг автотээврийн хяналтын байцаагч, инженер техникийн ажилтнууд болон нийтийн тээвэрт үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдаас бүрдсэн 60 гаруй төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.