1900-1234 info@transdep.mn

САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ЧАНГАТГАН АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЛАА

АТҮТ ТӨҮГ-ын удирдлагууд нийт ажилтан албан хаагчдад хэд хэдэн асуудлаар өнөөдөр анхааруулга, санамж өглөө. Хурлын үеэр энэхүү албан даалгавруудад тусгагдсан үүргүүдийг тоймлон танилцуулаад, цаашид дээрх журмыг чанд сахиж, төрийн албаны ёс зүйг чандлан мөрдөж ажиллах шаардлагатай гэдгийг санууллаа.

МОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд болон тус улсаар дамжин европын улсууд руу хийх тээвэрлэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгджээ. Энэ хүрээнд Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНБеларусьУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын тээврийн комиссын хоёрдугаар хуралдаан энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулжээ.

АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын автотээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яамд хоорондын протоколын хэрэгжилтийг хангуулах 32 дахь уулзалт өнгөрсөн долоо хоногт Увс аймагт зохион байгуулагдлаа. Уулзалтад БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын орлогч дарга Юн Вэн Жин тэргүүтэй төлөөлөгчид, Монгол талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Х.Баярхүү тэргүүтэй нийт 20 гаруй төлөөллүүд оролцож хилийн боомтуудад тулгамдаж буй асуудал болон хэрэгжүүлж эхлэх асуудлуудаа харилцан тохиролцлоо.

ХОЛИМОГ ТЭЭВЭРЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, НЭМЭЛТ АВТОБУСНУУДААР ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын далан сэтэрч, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дорноговь аймгийн Айраг сум хүртэлх төмөр замаар галт тэрэг зорчих боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч, зорчигчдыг Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг дахь Чойр өртөө хүртэл галт тэргээр, Чойр өртөөнөөс Дорноговь аймгийн Айраг өртөө хүртэл том оврын автобусаар, Айраг өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэх холимог тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллажээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.