30 МИНУТЫН ҮНЭТЭЙ АМЬ БУЮУ ЦАГ ХОЖИХ ХҮСЭЛ
-АТҮТ-өөс хууль бус тээвэрлэлтэд хяналт тавьж байна- Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгож зарласан билээ. Энэ хүрээнд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Үйл-чил¬гээний чанарыг сайжруулах зорилгын дор бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тодруулбал, бүсчилсэн хяналт шалгалтыг орон нутгийн замд хийж тодорхой зөрчлүүдийг илрүүлснээр зам тээврийн ослын тоо буурсан үзүүлэлт байгаа юм. Тиймээс манай сонины сурвалжлах хэсэг АТҮТ-ийн бүсчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсэгтэй хамт хууль бус тээвэрлэлт, хяналт шалгалтад гарч буй хүндрэл бэрхшээлийг сурвалжлахаар өнгөрсөн сарын 31-нд Дархан-Уул аймгийг зорилоо.
Тавантолгой ХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулав
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчилж уурхайнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Таван толгой” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.
Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарч хяналт тавина
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Ханбогд сумын “Сум дундын прокурорын газар” болон Цогтцэций салбарт өнгөрсөн амралтын өдрүүдэд албан томилолтоор ажиллав. Томилолтын хугацаанд Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй хүндрэл, бэрхшээл, зохих зарим асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВҮҮД ХҮҮХЭД БАГАЧУУДАД БЭЛЭГ БАРИВ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн техник, хяналт, үзлэг оношлогоог нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэсэн гурван төвд хийж гүйцэтгэдэг. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан жил бүрийн уламжлал болсон “Хүүхэд-аюулгүй тээвэр” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, татвар, даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авч, техникийн хяналтын үзлэгт орсон жолооч бүрийн хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
АВТОМАТ ГЭРЭЛ ШИЛЖҮҮЛЭГЧИЙГ МОНГОЛДОО ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Замын хөдөлгөөний дүрмийн биелэлт болон хөдөлгөөнд оролцож буй хүн бүрийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд “HAS SYSTEM” тээврийн хэрэгслийн автомат гэрэл шилжүүлэгч төхөөрөмжийг монгол залуус зохион бүтээжээ. Тус төхөөрөмжийг Эрдэнэт хотод эхний ээлжинд 14 машинд суурилуулан 2 жил орчим туршаад байгаа бөгөөд туршилтанд хамрагдсан жолооч нар HAS SYSTEМ төхөөрөмжид ихээхэн ам сайтай байгаа аж.