1900-1234 info@transdep.mn

Автотээврийн үндэсний төвийн баг тамирчид “Хошой аварга”-аар шалгарав

Монголын тээвэр, холбоо, газрын тосны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилжин явах цомын спортын 4 төрөлт тэмцээн 2018.05.04-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

АТҮТ  иргэдэд бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Уг өдөрлөгийн үеэр АТҮТ иргэдэд авто тээвэртэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн юм. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр манай сурвалжлах баг Сүхбаатарын талбайг зорилоо.

АВТОТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Энэхүү өдөрлөгөөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг олон нийтэд таниулж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй хүргэлээ. Тухайлбал, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоох зэрэг үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлж байна.

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД НЭГ ЦЭГЭЭС ХҮРГЭНЭ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Д.МӨНХГЭРЭЛ: СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ УЯЛДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас хэрэглэгчид болон ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа авч, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгчээ. Судалгаа, хөгжил чанарын удирдлагын төвийн мэргэжилтэн Д.Мөнхгэрэлээс энэхүү судалгааны ажлын талаар цөөн зүйлийг тодрууллаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.