Автотээврийн үндэсний төв ТӨҮГ тээвэр зохицуулагчидаа чадавхижуулж байна
Тээвэр зохицуулагч нь ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээг аюулгүй, ая тухтай, шуурхай хүргэх үйлчилгээг зохицуулж, зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан бөгөөд автотээврийн салбарыг төлөөлөх, тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Тэгвэл энэхүү хоёр өдрийн сургалтаар Автотээврийн салбарын хууль, эрх зүй, ажлын байр, түүний оролцоо, тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн систем, түүний хэрэглээ, улс хот болон ачаа тээврийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг мэдээллийг олгож буй юм.
ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ШИНЭЭР БИЙ БОЛГОНО
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2018 оны ажлаа дүгнэж, I улирлын тайлангийн хурлаа нийслэлийн салбар, төвүүдийн ажилтнуудаа хамруулан зохион байгуулсан билээ. Энэхүү хурлаар тус үйлдвэрийн газрын 2018 оны I улирлын тайлан, Захирлын 2017 оны контрактын гэрээний дүгнэлт, Үйлдвэрийн газрын хэрэглэгчийн болон ажилчдын сэтгэл ханамжийн судалгааны дүнг танилцуулсан юм.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН АВТО ТЭЭВРИЙН ТӨВ "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс иргэдэд тээврийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор энэ оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарлажээ. Нэрлэсэн жилийн хүрээнд 2018 оны 4-р сарын 9-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.