Улс хоорондын ачаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүд сургалтад хамрагдлаа
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил” болгон зарласан. Энэ хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийг чадавхижуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараатайгаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Орон нутгийн автотээврийн төвийн удирдлагуудтайгаа онлайнаар хуралдлаа
Энэхүү онлайн хурлаар: -Сар шинийн баяртай холбоотойгоор нийт автотээврийн төвүүд байнгын бэлэн байдөлд ажиллаж, хариуцлагатай жижүүр томилох -Үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор ажлуудаа эрчимжүүлэх -Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх албан даалгаврыг эрчимжүүлэх -Автомашины гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийт салбар төвүүд өөрсдийн аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлэх
БАРУУН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЛИЙН ТУСГАЛЫГ ӨӨРЧЛӨХ АЖИЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
АТҮТ-өөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, энэхүү ажлыг орон даяар эхлүүлээд байна.
Н.ЗОРИГ: 2018 ОНД БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ 100 МЯНГАН АВТОМАШИНЫ ГЭРЛИЙН ТУСГАЛЫГ ӨӨРЧИЛНӨ
Баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зоригоос тодруулав.
Автотээврийн салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Автотээврийн салбарыг хөгжүүлэхэд гар бие хүчин зүтгэж явсан үе үеийн ахмадуудаа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хүлээн авч, XYII жарны Шороон нохой жилийн Cар шинийн баярын мэндийг хүргэж, хүндэтгэн хүлээн авлаа.