1900-1234 info@transdep.mn

Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

Тус үйлдвэрийн газрын Архив, лавлагааны тасгийн дарга Р.Түвшинбаяр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Цэрэнбат Алтангадас одонгоор, Т.Очирдарь, Т.Уртнасан, Б.Цэцэгмаа, Б.Болорсайхан нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа. Тус үйлдвэрийн газрын дарга Х.Баярхүү төрийн дээд одон медалиар шагнагдсан албан хаагчдад баяр хүргэж “Төр засагт хөдөлмөр бүтээлээрээ үнэлэгдэж, төрийн дээд одон медалиар шагнуулсан та бүгдэд халуун баяр хүргэе. Цаашид ажил үйлсдээ өндөр амжилт гаргаж, автотээврийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ж.ЭРДЭНЭБААТАР: 2017 ОН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БАЙЛАА  

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатартай ярилцлаа.

МЭНДЧИЛГЭЭ

Автотээврийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлагч инженер техникийн ажилтнууд, тээвэрчид, автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг хүргэн мэндчилье.

Техникийн хяналтын үзлэгийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлж байна

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас техникийн хяналтын үзлэгийн инженер, техникийн ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд зохион байгууллаа.

Автотээврийн үндэсний төв 2017 оны ажлын үр дүнгээ дүгнэлээ

Автотээврийн үндэсний төв нь Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, албан даалгавар, хуралдааны тэмдэглэл, Салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал, үйлдвэрийн газрын дүрэм, Захирлын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан Контрактын гэрээ, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан Ажил, үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх гэрээ, байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2017 онд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлжээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.