1900-1234 info@transdep.mn

Хяналтын цэг байгуулах асуудлаар санал солилцов

Зам, тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа нийт тохиолдлын 78 хувь нь орон нутгийн автозамд гардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах, түүнд хяналт тавих чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр уулзаж, хөдөлгөөний аюулгүй байдал болон хяналтын чиглэлээр хамтарч ажиллах хүрээнд санал солилцлоо.

ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА

Уулзалтын үеэр ААНБ-ын төлөөллүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн тоог цөөлөх, БНХАУ-ын талаас машин оролцуулахгүй байх, мөн ажлын хэсэг байгуулах зэрэг саналтай байгааг илэрхийлсэн юм. Цаашид тус чиглэлийн тээвэрлэлтэд ААНБ-уудыг цаг алдалгүй мэдээллээр хангах, санал бодлыг нь нэгтгэн авч дамжуулах зорилгоор байнгын “Ажлын хэсэг”-ийг байгуулахаар боллоо.

ХУУЛЬ ЁС, ДҮРЭМ ЖУРМЫН ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА УЧРААС ХЯНАЖ ШАЛГУУЛАХАД АСУУДАЛГҮЙ ГЭВ

Шуурхай хурлын эхэнд захирал П.Дэлгэрнаран хууль хяналтын байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтнуудад хяналт шалгалт явуулж байгаа ч байгууллагын зүгээс тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тул дор бүрнээ хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхийг анхаарууллаа. Мөн тэрээр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд шалгаж, хэрэв буруутай этгээд байвал хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг гэдгийг энэ үеэр онцлов. Харин ч тус байгууллагаас АТГ-т хандаж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг тавиад буй. Тиймээс тэрээр “Хэрэв буруутай үйл ажиллагаа байгаа хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хууль ёс, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас хянаж, шалгуулахад асуудал байхгүй. Бид албан тушаалтнууддаа итгэж байна” гэлээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.