1900-1234 info@transdep.mn

П.ДЭЛГЭРНАРАН: ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ХЯТАД КОМПАНИ БОЛОН ХЯТАД ЖОЛООЧ ОРОЛЦДОГГҮЙ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомтод өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаа. Энэхүү ажлын хүрээнд Ганцмодны боомтын үйл ажиллагаатай танилцаж, Гашуунсухайт дахь хилийн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлтийн нэвтрэлтийн байдал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан юм. Мөн “Тавантолгой”, “Оюутолгой”, “Энержи ресурс”ХХК-ийн уурхайн нүүрс олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Гашуунсухайт” зам ХХК-ийн замын нөхцөл байдал, аймаг сумын удирдлагууд, гаалийнхантай шуурхай хуралдан, сүүлийн 3 сарын хугацаанд үүссэн 100 гаруй км автомашины цувааны асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.

ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

Орхон аймгийн цаг агаарын нөхцөл байдал сайжирч, авто замын байгууламжийн арчлалт хамгаалалтын ажил хийгдсэн тул тус аймгийн Засаг даргын А/663 дугаар захирамжийн дагуу замын хөдөлгөөнийг 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 10 цагаас эхлэн нээлээ.

АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАГЧ НАР ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ БОЛЛОО

“Тээвэр зохицуулагч, байцаагч нар автотээврийн салбарын тэргүүн эгнээнд салбарын нүүр царай болдог. Та бүхний мэдлэг, ур чадвар, харилцаанаас автотээврийн салбарын нүүр царай харагдана. Хүний өмнө нүүр бардам зогсож, шаардлага тавих боломжтой боллоо”

УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 49079 МЭРГЭШСЭН ЖОЛООЧ БҮРТГЭЭД БАЙНА

Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа аж.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.