1900-1234 info@transdep.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.

ЭМГЭНЭЛ

Ш.Самбуу нь ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй шударга зан чанар, холч ухаан, мэдлэг, боловсролдоо эзэн болсон, хамт олондоо нөмөр түшигтэй, ажилсаг, хичээнгүй байдал нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэж, Монгол Улсын автотээврийн салбарт оруулсан бүтээлч ажил үйлсийг нь үргэлжид дурсах болно.

Ш.БАТСАЙХАН: ГАШУУНСУХАЙТАД АЛЬ Ч ТАЛЫГ ХОХИРООХГҮЙГЭЭР ДЭГ ЖУРАМ ТОГТООХ ЁСТОЙ

-Гашуунсухайтад үүсээд буй нөхцөл байдлын шалтгаан тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, уурхайнууд, автозам гээд тал талдаа байгаа. Мөн хамгийн том шалтгаан нь хилийн нэвтрэх чадвартай холбоотой. БНХАУ-ын хилийн нэвтрүүлэх чадвар тодорхой хугацаанд өмнөхөөс хоёр дахин буураад байна. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх, хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлж хуучин хэмжээнд нь хүргэх чиглэлээр бүх шатандаа санаачлага гаргаж ажиллаж байна. Нэвтрэх чадварыг нэмэгдүүлснээр энэ жил экспортод гаргах нүүрсний төлөвлөгөөндөө хүрэх боломж үүсэх бөгөөд Уул уурхайн яам, ЗТХЯ, АТҮТ, уурхайнууд хамтран удаа дараалан арга хэмжээ авч байгаа.

“ӨВӨЛД БИД БЭЛЭН" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Сүхбаатарын талбай”-д амжилттай зохион байгууллаа

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.