АСЕМ-ЫН ТҮНШ ОРНУУДТАЙ ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтад оролцож байна.
ДОТООДЫН АЧАА ТЭЭВРИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА
Бизнес, худалдаа эрхлэгчид орчин үеийн гол хандалт болж буй сошиал медиа, цахим шуудан, ухаалаг гар утсаараа борлуулалт хийх, ачаа, барааг захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, гараас-гарт хүргэх тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр цаг завгүй ажилладаг иргэд, хувь хүмүүсийн цаг хугацааг хэмнэх, ачааг цаг хугацаанд нь эрсдэлгүй хүргэх автотээврийн үйлчилгээний тээврийн бусад салбартай өрсөлдөх чадварыг сайжруулан, тээвэрлэлтээс гарах зардал, өөрийн өртгийг бууруулах ач холбогдолтой болно.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутгийн болон Улаанбаатар хот дахь салбар, төв, газар хэлтсийн дарга, нягтлан бодогч нар чуулж “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.
ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БОЛНО
Зам тээврийн осол, зөрчлийн мэдээг үнэн зөв нэгтгэх, мэдээллийг зүй зохистой ашиглахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд замын хөдөлгөөнд оролцогч, зам, тээврийн хэрэгсэл, орчны багц судалгаа хийж байгаа талаараа Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч багаас танилцууллаа.
АВТОМАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДАЛ, НАЙМААНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.