1900-1234 info@transdep.mn

УЛС, ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 58 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 49 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл, 1477 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Хот хоорондын чиглэлд 2023 оны 01-р сарын байдлаар 1321.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 44.9%-аар өссөн байна.

2023 ОНЫГ БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ ДЭЭДЭЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ БОЛГОЛОО

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.