"АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ХОГ ХАЯГДАЛ-ШИЙДЭЛ" СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Автотээврийн салбар нь ачаа тээврийн 50 орчим хувийг, зорчигч тээрийн 98 хувийг дангаараа гүйцэтгэж байна. Судалгаанаас үзэхэд манай улсад 800 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг үүнээс нийслэл, орон нутагт 600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог. Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарч буй хог хаягдал нь хүрээлэн байгаа орчинд ихээхэн хор хохирол учруулж байна
“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ КАМПАНИТ АЖИЛ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Семинарын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хангах, осол гэмтлийг бууруулах талаар олон илтгэл, шинэ санал байгаагийн нэг нь АТҮТ-өөс дэвшүүлсэн “Их гэрлийн ойрын тусгал” сэдэвт ажил юм. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалууд баруун, зүүн гэсэн хоёр өөр ойлттой бөгөөд энэ нь зам, тээврийн осол гарах бас нэгэн үндэслэл юм.
"АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР"
Тус уулзалтаар хамтарсан хороог байгуулах, зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцох, цаасгүй гаалийн бүрдүүлэлтийг хийх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн тохирсон.
Н.ЗОРИГ: ИРГЭД СТАНДАРТАД НИЙЦСЭН, БАТАЛГААТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ БОЛНО
Ер нь, автомашинуудад үйлдвэрлэгчид төрөл бүрийн гэрлийн шил тавьдаг бөгөөд Н4 маркийн галегон гэрлийн шилтэй автомашин ихэнх хувийг нь эзэлдэг юм байна. Энэ төрлийн гэрлийн шилний суурь гурван сэртэнтэй. Сэртэнгүүдийг нь нугалаад оронд нь өөр бэлдэц хийж тохируулах боломжтой. Галегон гэрэл бүх машинд цагийн зүүний дагуу 15 хэмд байрладаг. Үүнийг нь буцаагаад 30 хэм эргүүлчихэд тусгал нь өөр болж байгаа юм. Энэ нь, гэрлийн шилэн доторх хөшигнийх нь байрлалыг өөрчилж өгч буй хэрэг.
Д.Эрдэнэмөнх: Утаа их хаяж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг зөрчлөө арилгах хүртэл хурааж байгаа
Тээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ёсгүй. Техникийг үзлэгт орж, стандартын шаардлага хангасны дараа замын хөдөлгөөнд оролцох эрхийг манай байгууллага олгож ажиллаж байгаа.