МОНГОЛ-ОРОСЫН ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ХӨГЖИЖ БАЙНА
Өнгөрсөн оны 12 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж байсан бол хэдхэн сарын дараа энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах, бодит ажил хэрэг болгохоор гурван улсын Тээврийн сайд нарын хурал ийнхүү зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтойг талууд уулзалтын эхэнд онцоллоо.
“ОЮУТАН ТЭЭВЭР-2” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Орон нутгийн Замын цагдаагийн албатай хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Энэ нь 21 аймагт байрлах орон нутгийн замын цагдаагийн тасгууд, автотээврийн хяналтын улсын байцаагч нар хамтран орон нутгийн замын постуудаар ажиллаж байна. Мөн нийслэлийн 4 чиглэлд автотээврийн хяналтын улсын байцаагч нар, замын цагдаагийн албаныхан хамтран явуулын хяналт шалгалтыг ажиллуулж байна. Жишээ нь: Лүн, Дархан, Багануур, Хоолтын шалгах цэг юм.
АЗИЙН АВТО ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
ОХУ-ын Улаан-Үүд хотноо энэ сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын асуудлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын зөвлөлдөх уулзалт эхэллээ. Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
“ЦАГААН ХАД”-ЫГ ЗОГСООСОН НЬ ИРГЭДЭЭ БОДСОН ШИЙДВЭР
“Хоногийн нэгдсэн график”-ын дагуу явбал хангалттай 2000 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрэн ажиллах боломжтой бөгөөд жолооч, аж ахуйн нэгж байгууллагууд Автотээврийн үндэсний төвтэйгээ хамтраад одоо байгаа энэ ачааллаа бууруулан ажиллах боломжтой юм.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ “АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР”-Т ЯВУУЛНА
Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж байгаа автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн авто худалдааны цогцолборт бүртгэх шийдвэр гарсан.