"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ” талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран иргэд , тээвэрлэгч нарын сэтгэлгээ дадлыг өөрчлөх замаар зам тээврийн ослын гарч буй шалтгаан нөхцөл, үүссэн хор уршгийг нийтэд таниулах, соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэхэд чиглэж ажиллана. Мөн техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч хяналт шалгалтыг тогтмолжуулж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хүргэн хамтран ажиллахаар боллоо
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ АЖИЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
Хүндэтгэлийн хурлын үеэр салбарын сайд Д.Ганбат Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардууллаа. Тухайлбал, Автотээврийн үндэсний төвийн албан хаагч Ж.Чулуунсүрэн, Д.Бурмаа, Ж.Алтанцэцэг нар "Алтан гадас", М.Энхзаяа, Л.Амгаланбаатар, Д.Шижир нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаав.
МЭНДЧИЛГЭЭ
Монголчуудын уламжлалт тээвэр тэмээн жин, морин өртөөнөөс эхлээд механикжсан тээврийн хэрэгсэлд шилжсэнээс хойш 100 шахам жил болох гэж байна. Тэртээ 1925 онд авто тээврийн хөгжлийн түүх эхэлж, Монгол Улсын хөгжилд түүхэн үүргээ гүйцэтгэх бахдам сайхан хөгжлийн замын эхлэл тавигдсан билээ.
ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ
Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг Автотээврийн үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс эрхэм хүндэт тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарын нийт хамт олон Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.