1900-1234 info@transdep.mn

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Иймд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхнийг хөдөө, орон нутгийн замд гарахдаа хууль бус тээврээр зорчилгүй Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг мөн холбогдох байгууллагуудаас өгч буй анхааруулга, санамжийг сайтар мөрдөн хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

ЗАМД ГАРАХЫН ӨМНӨ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД АНХААРААРАЙ

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ тээвэрлэлт эхлэхээс 30 минутын өмнө ирж суудлаа эзлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хамгаалалтын бүсээ зүүхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас иргэдэд анхааруулж байна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ

Манай улсын хувьд автомашины импортын бодлогыг тодорхойлсон байдаг ч төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, баталгаагүй сэлбэг хэрэгсэл, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй мотоцикл олноор нь импортолж байгаа. Үүнээс шалтгаалж Зам, тээврийн осол их гарч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгөнд хохирол учруулсаар байна. Тиймээс эхний ээлжид дугуйт тээврийн хэрэгслийн тухай конвенцод нэгдэн орох шаардлагатай байгаа юм. Тус конвенцод нэгдсэнээр манай улсад импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгслийг стандарттай болгож, тодорхой шалгуур тавих юм

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ЗАХИАЛГАТ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгөх ба 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлөн үйлчилж байна.

Б.МӨНХЖАРГАЛ: АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АНГИЛАЛ ТОГТООЖ ЭХЭЛЛЭЭ

Орон нутагт тулгамдаж буй гол асуудал нь мэргэжлийн ажилчин дутмаг, үйлчилгээг зориулалтын бус байр талбайд явуулдгаас болж үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай, баталгаатай үйлчилгээ авч чаддаггүйн улмаас төвлөрсөн төв газар буюу нийслэлд ирж үйлчилгээ авах нь элбэг байдаг. Бид энэ асуудлыг цэгцлэх зорилгоор орон нутагт үйлчилгээ явуулдаг засварын газрууд болон иргэдэд мэргэжлийн чадавхид суурилсан онолын мэдлэг өгөхөөр хэд хэдэн газруудтай хамтран үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.