АВТОБУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО
Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн автобуудлыг 24 цагийн байнгын үйл ажиллагаатай болголоо.
“ГАРААС ГАРТ, ХААЛГАНААС ХААЛГАНД” АЧАА ТЭЭШ ХҮРГЭЛТИЙН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэхээрээ энэхүү шинэ үйлчилгээ онцлогтой. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХК хамтран “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлнэ. Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд иргэд ачаа тээшээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ий салбар болон авто буудлын ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгнө. Мөн 1800-1636 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх боломжтой.
НӨАТ-ЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Нягтлан бодох бүртгэлийг зөв хөтлөж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, татвараа хуулийн хугацаанд төлсөн амжилтаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамт олон энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.