1900-1234 info@transdep.mn

ХОТ ХООРОНДЫН АВТОБУСНЫ ТАСАЛБАРЫГ ЦАХИМ МАШИНААС ОЛГОДОГ БОЛЛОО

Энэхүү машинаас хот болон улс хооронд зорчих тасалбар цаашлаад агаарын тээврийн,төмөр замын тээврийн тасалбарууд авах боломж бүрдэж байна. Тус машин нь цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлдлийн систем бөгөөд хүний оролцоог хөнгөвчилсөн технологи юм. Тус машинд үйлчлүүлэгчид иргэнийхээ үнэмлэхийг уншуулж автобусны чиглэл, суудлаа сонгох бөгөөд тооцоогоо төлбөрийн картаар хийнэ

Д.ГАНБАТ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй. Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстойг онцлов.

ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Семинарын үеэр Стандарт Хэмжил Зүйн газрын даргын 2017 оны А/141 дугаар тушаалаар Автотээврийн үндэсний төвийн Хэмжил зүйн лабораторийг “MNS ISO/IEC 17025:2007 Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлага хангасан гэж үзэж итгэмжилж, гэрчилгээг олгосон.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯАМДУУД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар осол зөрчлийн үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулан үзвэл зам тээврийн ослын дуудлага 8,2%, бүртгэгдсэн осол 7,3%, гэмтсэн хүний тоо 19,4%, эд материалын хохирлын хэмжээ 5,9%, нас барсан хүний тоо 20,6%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт 26,6%, журамлагдсан автомашин 66,9%, нийт зөрчлийн хэмжээ 20,2% тус тус буурсан үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс хэлж байлаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.