1900-1234 info@transdep.mn

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өдөрлөг 2017 оны 05 дугаар сарын 15 -ны өдөр /өнөөдөр/ 09.00 цагаас 17.00 цаг хүртэл “Сүхбаатарын талбай” -д зохион байгуулагдах тул иргэд, тээвэрчид та бүхнийг урьж байна.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Өдөрлөгийн үеэр санхүүгийн ил тод байдлыг ханган холбогдох мэдээллийг танилцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь нэг цэгээс үзүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

АТҮТ-ийн Санхүү, эдийн засгийн үзүүлэлт

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2017 оныг Автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласан бөгөөд эдийн засаг, санхүүгийн хувьд 2016 оны энэ үеийнхтэй харьцуулвал орлогыг 120 хувь давуулан биелүүлээд байна.

Авто үйлчилгээний хэлтэс

Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтэс нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн нэг системд оруулж, ард иргэдэд стандартад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн алба болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.