УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА 53 АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ХАМРУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хууль бус тээвэрлэлтэй тэмцэх, түүнд хяналт тавих ажлыг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг гол үүрэг гүйцэтгэгч бол Автотээврийн хяналтын улсын байцаагч юм. Автотээврийн хяналтын улсын байцаагчдын ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, хууль эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиудыг танилцуулах мөн автотээврийн хяналтыг явуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сургалтын зорилго оршиж байна.
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Автотээврийн менежментийг сайжруулах жилийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Дэд бүтцийн салбарын улсын байцаагчдын нэгдсэн сургалт” -ыг зохион байгууллаа.
“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал, үзэсгэлэн зохион байгуулагдана
“Нэн түрүүнд ХАБ” бага хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” уриан дээр зохион байгуулагдаж байна.
АВТОТЭЭВРИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
“Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн арга хэмжээнд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани аж ахуй нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилан ажиллаж байгаагаас “АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ нь дараах чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:
“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” сэдэвт өдөрлөг зохион байгуулагдана
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газраас зохион байгуулж буй “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ оролцож байна. Өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэхэд орших юм.