Автотээврийн салбарын үндсэн үзүүлэлт /2016 оны эхний хагас жил/
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 сарын 26-ний өдрийн 27 дугаар тогтоолоор
Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах
бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр
“Автотээврийн үндэсний төв”-ийг байгуулагдан 5 газар, 9 хэлтэс, 3 техникийн хяналтын
үзлэгийн төв, 2 зорчигч үйлчилгээний төв, 21 орон нутгийн автотээврийн төвүүд, Замын-Үүд
салбар зэрэг бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТ:
Хот хоорондын зорчигч тээвэрлэлт
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 51 ААНБ-тай гэрээ байгуулан 65
чиглэлд 874 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж
байна. 2016 оны хагас жилийн байдлаар 30,2 мян.рейсээр 1038,0 мянган зорчигч тээвэрлэсэн
нь өмнөх оны мөн үеэс 4,0%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн рейсийн тоо 2016 оны хагас жилийн байдлаар 28,1
мянга байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,2%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн карт авч, мэдээллийн санд хамрагдсан тээврийн
хэрэгслүүдийг төрлөөр нь ангилахад 45 хүний суудалтай том оврын автобус 504, 24-36
хүний суудалтай дунд оврын автобус 111, бага оврын автобус 16, суудлын автомашин
243 буюу нийт 874 тээврийн хэрэгсэл байна. Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт
явж буй тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл: том оврын тээврийн хэрэгсэл 57%,
дунд овор 13%, бага оврын тээврийн хэрэгсэл 2%, суудлын тээврийн хэрэгсэл 28%-г
тус тус эзлэж байна.
Хот хоорондын ачаа тээвэрлэлт
Хот хооронд болон хотын доторх ачаа тээврийг бүртгэлжүүлэх ажлын явц, нийтийн зорчигч
тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, жолооч нарын үйл ажиллагаанд
хяналт тавих, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн
хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартуудын
хэрэгжилтийг хангуулах зорилгоор СХЗТТ-ийн тээвэр зохицуулагч болон ХХТ, ЗЦГ-ын
“Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтэс”-тэй хамтран 2016.04.04-нд “Өлзийтийн
шалган бүртгэх товчоо”-д шугам замын хяналт шалгалтаар ажиллалаа. Давхардсан тоогоор
нийтийн зорчигч тээврийн 55 тээврийн хэрэгсэл, ачааны болон бусад 116 тээврийн хэрэгсэл
буюу нийт 171 тээврийн хэрэгслийг шалгасан байна.
Орон нутгийн тээвэрлэлт
Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг аймаг, сум хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг
19 аймгаас 152 сумын чиглэлд, аймаг хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 11 аймгаас
23 аймгийн чиглэлд тус тус үзүүлж 2016 оны эхний хагас жилийн өссөн дүнгээр 225,007
зорчигч тээвэрлэсэн байна.
Жуулчин тээвэрлэлт
Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 2016 оны хагас жилийн байдлаар 126 аж ахуйн
нэгж байгууллагуудтай байгуулан аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдэд
АТХУБайцаагчаар дүгнэлт гаргуулан 750 тээврийн хэрэгсэлд Жуулчин наалт /TOURIST/,
786 жолоочид жуулчин таних тэмдэг олгон ажиллаж байна.
Шуудан тээвэрлэлт
Хот хоорондын шуудан явалтын тоо 2016 оны хагас жилийн байдлаар 7250 байгаа нь өмнөх
оны мөн үеэс 3,5%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Хот хоорондын шуудан богцын тоо 2016 оны хагас жилийн байдлаар 18830 байгаа нь өмнөх
оны мөн үеэс 6,6%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Улс хоорондын ачаа тээвэрлэлт
Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай
118 ААНБ-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулан 4046 хүнд даацын автомашин 4152 мэргэшсэн
жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Улс хооронд 2016 оны хагас жилийн байдлаар 8,9 сая.тн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд
энэ нь өмнөх оны мөн үеэс 8,9%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Экспортын голлох бүтээгдэхүүнүүд 2016 оны хагас жилийн байдлаар газрын тос 501,0
мян.тн тээвэрлэсэн нь өмнөх оноос 1,5%-иар, зэсийн баяжмал 460,4 мян.тн тээвэрлэсэн
нь 16,0%-иар нүүрс 7,2 сая.тн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 16,7%-иар, тус тус
өссөн бол төмрийн хүдэр 13,0 мян.тн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үес 98,0%-иар буурсан
үзүүлэлттэй байна.
Хүснэгт.2 Экспортын голлох бүтээгдэхүүнийг төрлөөр нь авч үзвэл
№ | Бүтээгдэхүүний нэр | Хэмжих нэгж | 2014 | 2015 | 2016 |
1 | Нүүрс | /мян.тн/ | 8,458.0 | 6,013.2 | 7,220.5 |
2 | Газрын тос | /мян.тн/ | 396.5 | 493.3 | 501.0 |
3 | Төмрийн хүдэр | /мян.тн/ | 945.0 | 651.0 | 13.0 |
4 | Зэсийн бажмал | /мян.тн/ | 283.6 | 386.4 | 460.4 |
Нийт дүн | /мян.тн/ | 10,083.5 | 7,544.1 | 8,194.9 |
Улс хоорондын зорчигч тээвэрлэлт /байнгын/
Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг дараах чиглэлд тогтмол гүйцэтгэж
байна. Үүнд:
- Монгол Улсын Замын-Үүд сумаас Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд
- Монгол Улсын Замын-Үүд сумаас Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд,
- Монгол Улсын Замын-Үүд сумаас Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-ын Хөх хотын чиглэлд,
- Монгол Улсын Улаанбаатар хотоос Алтанбулаг-Хиагт боомтоор ОХУ-ын Улаан-Үүд хотын чиглэлд,
- Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сухбаатар сумаас Аланбулаг-Хиагт боомтоор ОХУ-ын Хиагт хотын чиглэлд,
- Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Цагааннуур-Ташанта боомтоор БНКазУ-ын Караганда хотын чиглэлд:
- Монгол Улсын Увс аймгийн Улаангом сумаас Боршоо-Хандгайт боомтоор ОХУ-ын Кызыл хотын чиглэлд:
- МУ-ын нийслэл Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот чиглэлд;
Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 8 чиглэлд 13 аж ахуйн нэгж
байгууллагын 64 тээврийн хэрэгсэл, 79 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж
байна. 2016 оны хагас жилийн байдлаар 60,2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны
мөн үеэс 4,7%-иар буурсан үзүүлэлттэй байна.
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ:
2016 оны 06 сарын 30-ны байдлаар нийт 8353 жолооч шалгалтад хамрагдаж, үүнээс шалгалтанд
тэнцсэн 5055 жолоочийн мэргэшсэн үнэмлэхийг хэвлэж олгосон ба 1387 жолооч мэргэжил
дээшлүүлсэн байна. Үүнд:
Мэргэшсэн жолоочийн ангилалд:
В ангилал - 1062
С ангилал - 415
Д ангилал - 1334
СЕ ангилал - 1553
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
Улс хоорондын ачаа тээвэр - 1022
Улс хоорондын зорчигч тээвэр - 120
Жуулчин тээвэрлэлт - 138
Аюултай ачаа тээвэрлэлт - 107
ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ:
2016 оны 6-р дугаар сарын 19-ны байдлаар нийт 313797 тээврийн хэрэгсэлд 324259 удаагийн
техникийн хяналтын үзлэг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд явуулын үзлэгийн төвөөр
дамжуулан нийт 43102 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийгээд байна.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ:
2016 оны эхний хагас жилд нийт 23142 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж
гэрчилгээ, улсын дугаар олгосноос нийслэлд 21794, орон нутагт 1348 тээврийн хэрэгсэл
бүртгэгдсэн байна. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар бүртгэлийн цахим
санд нийт 812554 тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна.
2016 оны эхний хагас жилд нийт 113213 шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэнээс нийслэлд
85907, орон нутагт 27306 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн.
Улсын хэмжээнд хийгдэж буй нийт шилжилт хөдөлгөөний улсын дугаар солилт, иргэд,
аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийн дагуу гаригийн өөрчлөлтөөр солигдсон улсын
дугаар нийслэлд 16188, орон нутагт 7771, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөлт нийслэлд
3799, орон нутагт 1083 бүртгэгдсэн байна.
2016 оны эхний хагас жилийн байдлаар:
Явуулын дугаар олголт – 9
ДК дугаар олголт – 25
ДК дугаарын хасалт – 8 байна.
2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1543 тээврийн хэрэгслийг барьцаанд бүртгэсэн. Барьцааны гэрээг дараах салбарууд ажлын өдрүүдэд бүртгэж байна.
1. Сүхбаатар дүүрэг “Рояал плаза” ХХК-ны байранд
2. Баянгол дүүрэг “Хөсөг трейд” ХХК-ны байранд
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг дуустал нийслэлд 470, орон нутагт 86, нийт
556 тээврийн хэрэгслийг бүртгэсэн байна.
ОНЦЛОХ АЖИЛ
Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234
Автотээврийн үндэсний төв нь автотээврийн нэгдсэн лавлах үйлчилгээ 2016 оны 1 дүгээр
сарын 13 наас эхлэн иргэдэд автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг
1900-1234 тусгай дугаараар өдөр бүр өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл
мэдээлэл өгч ажиллаж байна.
“Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд
парк шинэчлэлтийн ажил хийгдэж эхэллээ
Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол
Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд
“Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн дагуу
БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том оврын автобус нийлүүлэх болсон.
Төслийн хүрээнд эхний ээлжийн 45 хүний суудал бүхий 43 том оврын автобусыг Автотээврийн
үндэсний төв “Hyundai Motors” компаниас хүлээн авлаа. Тус автобуснууд нь зорчигчийн
ая тухтай, аюулгүй байдлыг хангасан, тээшний хонгил бүхий, монгол орны тээвэрлэлтийн
байдал, цаг агаар, замын нөхцөлд бүрэн нийцсэн аж.
Энэхүү төсөл нь 30 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд тус том оврын автобусыг улс,
хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн парк шинэчлэлтэд
зориулан хөнгөлөлттэй зээлээр олгох юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тус автобусыг Ази, Европын дээд хэмжээний
уулзалтын үеэр олон улсын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд ашиглахаар Автотээврийн
үндэсний төвөөс GPS суурилуулан нэгдсэн байдлаар хяналт тавьж ажиллахаар бэлтгэл
ажлыг бүрэн хангаад байна.
Мөн ЗЦГ-аас Ази, Европын дээд хэмжээний уулзалттай холбогдуулж албан хэрэгцээнд
ашиглагдах “PRIUS 30” маркийн 52 автомашинд мөн хяналтын систем суурилуулж, хөдөлгөөний
аюулгүй байдлыг бүрэн хангасан.
Тус уулзалтын үеэр үйлчилгээнд ажиллах жолооч нарыг Автотээврийн үндэсний төвөөс
сонгон шалгаруулж Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж, байгууллагууд
болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг нийт
50 жолооч шалгаруулж, харилцааны ёс зүй, гадаад хэл, аюулгүй жолоодлого, аюулгүй
ажиллагааны олон улсын жишиг сургалтанд хамруулан сертификат гардуулсан юм.
Хөдөлгөөний хяналт, GPS
2016 оны эхний хагас жилийн байдлаар програмын төлөвлөлт хэсэгт давхардсан тоогоор
62789 тээврийн хэрэгсэл төлөвлөгдсөн. Төлөвлөгдсөн тээврийн хэрэгсэл солигдож гарсан
тохиолдолд зорчигч тээврийн төвүүдийн тээвэр зохицуулагч нартай холбогдон өөрчлөлтийг
тухай бүр хийж ажилласан.
2016 оны эхний хагас жилийн байдлаар хурд хэтрүүлэлтийн давтамжийн тоо 30436, хамгийн
дээд хурд 144 км/цаг байсан байна.
Онлайн тасалбар худалдаалах үйлчилгээ
2015 оны 06 сарын 02 өдрөөс эхлэн төвийн цахим хуудсаар дамжуулж, онлайн үйлчилгээний
эрх бүхий карт ашиглан улс, хот хоорондын зорчигчийн тасалбар борлуулах цахим системийг
нэвтрүүлж эхэлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн ажлын нэг болоод байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “SOS” үйлчилгээ
Улс, хот хоорондын автобусны эхний нэг, хоёрдугаар эгнээний суудлыг хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд зориулсан тусгай таних тэмдгүүд суурилуулж, оочер дугааргүй үйлчилдэг болсон.
Мөн улс болон хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг
замд гарахаас нь өмнө эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто вокзалуудад эмч ажиллуулж
эхлүүлсэн.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүд уртасгасан цагийн хуваариар ажиллаж байна.
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүд ажлын өдрүүдэд 8:30-20:30,
амралтын өдрүүдэд 09:00-19:00 цаг хүртэл уртасгасан цагийн хуваариар ажиллаж байна.
Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын лаборатори байгуулах, техникийн хяналтын
үзлэгийн төвүүдийг итгэмжлэлд хамруулах ажлыг эхлүүллээ
Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах лабораторийг
MNS ISO/IEC 17025:2005 стандартын шаардлагад нийцүүлж байгуулах ажлыг эхлүүлсэн.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагад
нийцүүлж, итгэмжлэхээр бэлтгэл ажлыг хангуулж байна.
Хасагдах тээврийн хэрэгслийн судалгаа гаргана
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим системд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог
бодит болгох зорилгоор бүртгэлээс хасах шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн
судалгааг бусад газар, хэлтэс болон Татварын ерөнхий газартай хамтран хийж эхэлсэн.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн VRS сүлжээнд сүүлийн 5 жилд өөрчлөлт хийгдээгүй 158100
тээврийн хэрэгслийн судалгаа гаргаж эдгээрээс сүүлийн 4 жилд техникийн хяналтын
үзлэгт ороогүй 128466 тээврийн хэрэгсэл, Татварын ерөнхий газраас мөн сүүлийн 4
жил татвар төлөөгүй 95756 тээврийн хэрэгслийн судалгааг тус тус гаргуулан ажиллаж
байна.
Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна
“Авто худалдааны цогцолбор”-т шинээр баригдсан бүртгэлийн байранд 2016 оны 06 дугаар
сарын 06-ны өдрөөс “Нэг цэгийн үйлчилгээ” үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Тус үйлдвэрийн газар нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, чирэгдэлгүй шуурхай
үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 7 салбарт, мөн 21 аймагт
тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
1. Сүхбаатар дүүргийн 2 хороо “Рояал плаза” ХХК-ийн байранд
2. Баянгол дүүргийн 20 хороо “Хөсөг трейд” ХХК-ийн байранд
3. Сонгинхайрхан дүүргийн 32 хороо “Авто худалдааны цогцолбор” ОНӨҮГазарт
4. Сонгинохайрхан дүүргийн 18 хороо “Синчи ойл” ХХК-ийн байранд
5. Баянзүрх дүүргийн 8 хороо “Таванган Трейд” ХХК-ийн байранд
6. Баянзүрх дүүргийн 17 хороо “Да хүрээ” ХХК-ийн байранд
7. Багануур дүүрэгт тээврийн хэрэгсэл шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байна.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ