Залуучуудын холбооны II зөвлөгөөн
“АСУУДАЛД ШИЙДЭЛ БАЙДАГ”
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022
Зам, тээврийн салбарын залуучуудын санаачлагаар Зам, тээврийн хөгжлийн сайдын дэмжлэгээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нисэх, Авто зам, Авто тээвэр, Төмөр зам, Далайн тээвэр, ЗТХЯ зэрэг Зам, тээврийн салбарын залуучуудын байгууллагууд нэгдэж салбарын залуучуудад мэдлэг олгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын дор “Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл”-өө байгуулсан.
Тус зөвлөл нь салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилтын хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Энэ удаагийн зөвлөгөөн нь “асуудалд шийдэл байдаг” уриан дор 2022 оны 06-р сарын 03-ны өдөр УБ хотод “Автотээврийн салбарын цахим хөгжил”, “Төмөр замын бүтээн байгуулалт ба залуучууд”, “Автозамын шинэчлэл хөгжил”, “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого”, “Залуусын хөгжил ба цахим шилжилт” сэдвүүдийг хөндөж хэлэлцлээ.