АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 2023
Байгууллага: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ
Ажлын байрны нэр: Лавлах үйлчилгээний тасгийн дарга
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
Иргэн, олон нийтийг автотээврийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангах ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, хэрэглэгчид мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага:
Мэргэжил: Автотээврийн салбарын инженер, тээврийн менежмент, инженер эдийн засагч, эрх зүйч, төрийн болон бизнесийн удирдлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Ажлын туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, төрийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан.
Ур чадвар:
- Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
- Хариуцлага хүлээх чадвартай
- Багаар ажиллах, манлайлах чадвартай
- Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай
- Баримт бичиг боловсруулах, илтгэх ур чадвартай
- Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600-р тогтоолоор баталсан/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар /Е-монголиа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа эсхүл, нотариатаар баталгаажуулсан байх/
- Иргэний үнэмлэхний
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төвийн байр /Ариг банктай байр/
Холбоо барих утас: 99993756, 99921181
Бүртгэх хугацаа: 2023.11.20-12.11-ний өдөр
Жич: Үйлвэрийн газрын ажилтнуудын хувьд зөвхөн өргөдөл гаргана.