1900-1234 info@transdep.mn
2016.06.24

Монголын тээвэрчид гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийнэ

Засгийн газрын 2016.06.13-ны өдрийн хуралдаанаар Зам, тээврийн сайд М.Зоригтын оруулсан дамжин өнгөрөх авто тээврийн шинэ гарцыг нээх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автозтээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, тус салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэнэ. Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эергээр нөлөөлнө. Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.