1900-1234 info@transdep.mn
2017.12.22

Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хотын чиглэлд зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ

Монгол  Улсын Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчих зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигчид хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд  бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байсан бол Автотээврийн үндэсний төвөөс уг асуудлыг шийдвэрлэж, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлээд байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Ховд аймгийн “Байшинт ямаан ус хоршоо” ХХК -тай Улс хооронд нийтийн зорчигч тээврийн тогтмол тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, Ховд аймгийн Булган сумаас -Такашикен боомтоор Такашикен тосгон хүртэл улс хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс, Хятадын талын тээвэрлэгч компани 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тус тус эхлүүлсэн юм.

Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа-Баасан гарагт 09-18 цаг хүртэл  Монголын талаас 57,45 хүний суудалтай 2 том оврын автобусаар, Хятадын талаас 16 хүний суудалтай бага оврын 4 автобусаар гүйцэтгэж  байна.

Тус үйлчилгээ нь иргэдийн талархлыг хүлээсэн үйлчилгээ болоод байгаа бөгөөд  иргэд аюулгүй, найдвартай тээврийн хэрэгслээр зорьсон газартаа очих боломж бүрдээд байна.

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.