Зорчигчдын аюулгүй байдлыг ханган ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж байна
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсээс санаачлан тээвэрлэлт эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн гадна талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Тус үйлдвэрийн газартай Хот, хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад их цэвэрлэгээний талаар мэдэгдэл хүргүүлж цэвэрлэгээний ажилд бүрэн хамруулж эхэлжээ. Тухайлбал нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгахаас гадна гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, зөөвөрлөснөөр эрүүл, ая тухтай орчин нөхцлийг бий болгож байна.
Ингэснээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолын 1,1, 1,2, 2,2, 2,3 дахь заалт 2012 оны 61 дүгээр тогтоолын 1,2 дахь “орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийх” гэсэн заалт, Автотээврийн үйлчилгээ. Зорчигч тээврийн авто буудал MNS 6300:2011 стандартын 6.4.3 дахь заалтуудыг хангуулж буй юм.