1900-1234 info@transdep.mn
2016.08.29

Тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны хор уршиг, сөрөг үр дагаварт хяналт шалгалт хийж, зөвлөмж өгөн ажиллаж байна

Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газар, Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтын ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлэн тогмолжуулан ажиллаж байна.

Шалгалтын хүрээнд эрх бүхий байгууллагаас гаргасан дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, автотээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны найрлага дахь хорт бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхийг шалган тогтоож үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааг зохион байгуулахад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн ажилладаг бөгөөд дараах хоёр стандартыг шалгуур болгодог билээ.

ШАЛГУУР:

• “Бензин хөдөлгүүртэй автомашин-утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5013:2009”;
• “Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5014:2009”

Жич: Эдгээр стандартуудад азотын давхар исэл /NO2/-ийг хэмжих арга, аргачлалыг тусгаагүй тул хэмждэггүй.

УТААНЫ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭНЦЭЭГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЙН СУДАЛГАА:

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.