1900-1234 info@transdep.mn
2018.02.22

Улс хоорондын ачаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүд сургалтад хамрагдлаа

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил” болгон зарласан. Энэ хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийг чадавхижуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараатайгаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд гарч буй осол, зөрчил, саатлыг бууруулах, тээврийн үйлчилгээнд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах үүднээс тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай ийнхүү хамтран ажиллаж байгаа юм.

 Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жилийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын Тээвэрлэлтийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан албан хаагчдад 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдөр “Тээвэрлэлтийн ба хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад ЗЦА-ны Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Ж.Бямбадорж Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл, аюулгүй жолоодлого сэдвээр илтгэл тавьлаа. Мөн тус үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуул Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид анхаарах асуудал сэдвээр, мэргэжилтэн Э.Чанцалдулам Автотээврийн салбарын захиргааны статистикийн мэдээлэл ирүүлэх зааварчилгаа сэдвээр, Захиргаа сургалт, хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Буянхишиг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвээр, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Л.Огторгуй Улс хоорондын ачаа тээвэрлэлтэд гарсан осол зөрчлийн шалтгаан, анхаарах асуудал сэдвээр тус тус мэдээлэл өгч  нийт 3 цагийн сургалт хийсэн байна.  

                                          

              

                                   

 

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.